Даши Доржи Этигэлов
Оросын Буддын шашны таван шүтээний нэг нь Иволгинскийн дацангийн гол шүтээн болох Пандит Хамба лам Даши Доржи Этигеловын тэлсэн бие юм - Буддын шашны гарамгай даяанч, шашны тэргүүн, дээд зэрэглэлийн бясалгагч Хамба лам Этигелов Оросын эзэнт гүрний буддын шашны арван хоёрдугаар тэргүүн байв (1911-1917 он хүртэл).
1927 онд Хамбо лам бясалгал хийж байхдаа нирваанд орсон байдаг. Түүний захиснаар Пандит Хамба лам Этигеловын шарилыг хуш модоор хийсэн хайрцагт хийж оршуулж 75 жилийн турш газар доор байлгажээ. Энэ хугацаанд Иволгинскийн дацангийн лам нар хоёр удаа очиж хайрцагийг нь нээж үзээд биеийн байдал нь ямарч өөрчлөөлтгүй байхыг харжээ. 2002 онд Хамба ламыг Иволгинскийн дацанд шилжүүлжээ. Одоогийн байдлаар Даши Доржи Этигелов сүүлчийн бясалгал хийх үедээ очир завилж суусан хэвээр, биеийн шинж тэмдгүүд нь амьд хүний шинжээ хадгалсаар байна: арьс нь зөөлөн, үе мөч нь хөдөлгөөнтэй, хамар, чих, нүд, бүх хуруунууд нь хадгалагдсан хэвээр байна. ОХУ-ын Анагаах ухааны шүүх-эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн судалгааны хэсэг ажилласны дараа “Итгэлт хамбын гоц үзэгдэл” гэсэн нэр томъёог шинжлэх ухаанд нэвтрүүлж, лам нар ингэж хадгалагдсан биеийг “Үнэт мөхөшгүй бие” гэж нэрлэжээ.
XII Пандит Хамба лам Даши Доржи Этигеловын гоц үзэгдэл нь дэлхийн буддын шашинтнуудын дунд онцгой сонирхлыг төрүүлж, багшийн оюун санааны өвийг судлах, түүний амьдралын хэв маяг, түүхэн гарал үүсэл болон бусад нөхцөл байдлын талаар гүнзгий мэдлэгтэй болоход түүний оюун санааны болон нийгмийн үйл ажиллагааг судлахад онцгой хувь оруулсан байна.
2008 онд Иволгинскийн дацангийн нутаг дэвсгэр дээр Хамба лам Даша Доржи Этигэловт зориулан тусгайлан ордон барьжээ.
1916 оны 11-р сарын 9. Эрхүүгийн амбан захирагч Пандит Хамба лам Даша Доржи Итигеловт цэрэг татлагад татагдсан хүмүүс, шархадсан, амь үрэгдсэн цэргүүдийг асран халамжилсны төлөө Гэгээн Аннагийн нэрэмжит II зэргийн одонгоор шагнасан тухай мэдэгдэл.
1911 оны 11-р сарын 24. Дорнод Сибирийн шинээр томилогдсон Пандит Хамба лам Д.Д.Этигеловт их бичиг гардуулах ёслолын ажиллагаа.
1911 он. Пандит Хамба лам Даши Доржи Этигэловын гавъяаг үнэлсэн тухай тэмдэглэл.